OTS Machinery

Монгол Улс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын барилгын ажлыг эрчимжүүлж, 2026 оны 9 дүгээр сараас өмнө ашиглалтад оруулах ёстой.

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын барилгын ажлын явцыг эрчимжүүлэхийг тодорхой үүрэг болголоо.

Хуралдаанаар холбогдох албан тушаалтнуудад “Төсөллөх – Барих – Ашиглах – Шилжүүлэх” концессын загвараар хэрэгжүүлж буй Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтийг түргэвчлэх, концессын гэрээний хугацаанд өөрчлөлт оруулахгүйгээр 2026 оны 9 дүгээр сараас өмнө төслийг дуусган ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.

 

Хуралдаанаар концесс эзэмшигч “Талын хөгжлийн зам” ХХК гэрээний хугацаанд төслийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулж чадаагүй тохиолдолд концессын гэрээг цуцлах асуудлыг судалж, хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргана гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолоор олгосон эрхийн дагуу Үндэсний хөгжлийн газар 2019 оны 3 дугаар сард “Талын хөгжлийн зам” ХХК-тай “Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээг байгуулсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн